

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор 11 хүний бүтэц, орон тоотойгоор Захиалагчийн алба ОНӨААТҮГ үүсгэн байгуулагдсан.
Тус үйлдвэрийн газар нь Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан болон бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт хэрэгжих төсөл арга хэмжээнд захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр холбогдох хууль тогтоомж (Барилгын тухай хууль, барилгын норм ба дүрэм, стандарт, техник хяналт хэрэгжүүлэх журам, магадлал хийгдэж батлагдсан ажлын зураг, төсөв)-ийн дагуу техник хяналт хэрэгжүүлэх үүрэгтэй.
Монгол улсын барилгын салбарт чанартай, байгальд ээлтэй, инноваци шингэсэн бүтээн байгуулалтыг хөгжүүлэхэд хяналт, үнэлгээний тэргүүлэх байгууллага байна.
Барилга, байгууламж, бүтээн байгуулалтын чанар, стандарт, аюулгүй байдалд мэргэжлийн хараат бус техник хяналт хэрэгжүүлэхэд оршино.
Бид бүтээлч, ил тод, хууль дээдэлдэг байна
Бид ёс зүй, шударга, нээлттэй байна
Бид мэдлэг, чадвартай хамт олон байна
Бид хамтын ажиллагаатай байна
Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үйл ажиллагааг чиглүүлнэ.
Дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан жил бүрийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төлөвлөгөө боловсруулж санал хүргүүлнэ.
Дүүргийн бүтээн байгуулалт, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, тодотгол шинэчлэл хийх үндэслэл, санал дүгнэлт гаргах, төсөл төлөвлөгөө хэрэгжүүлэх, ажлыг зохион байгуулна.
Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан болон бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнд захиалагчийн техникийн хяналтыг гэрээний үндсэн холбогдох журмын дагуу тавьж ажиллана.
Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төслийн ажлын даалгавар боловсруулах, тооцоолох, гэрээ хийх мөн холбогдох байгууллага, хэлтэс албатай захиалагчийн өмнөөс үйл ажиллагааг уялдуулж ажиллана.
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт гүйцэтгэл, удирдлагын хэлтэстэй хамтран хөрөнгө оруулалтын болон орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийн талаар, өмнө жилийн хөрөнгө оруулалтын ажлын талаар сургалт, судалгааг хийж хэрэгжүүлнэ.
Материаллаг баазыг бэхжүүлэх, үйл ажиллагаагаа өргөтгөх чиглэлээр гадаадын хандив, зээл тусламжийн хөрөнгөөр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллана.
Дүүргийн төлөвлөлтийн хэлтэс, иргэдэд мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлж ажиллана.